Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан авто машины улсын дугаарын тэгш сондгойгоор долоо хоногийн турш ээлжлэн хөдөлгөөнд оруулж буй.
Хотын дарга Д.Сумъяабазар энэхүү шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ сарын 07-ны өдөр НИТХ-аар оруулахаар болжээ. Тодруулбал, түгжрэлийн асуудлыг цэгцэртэл энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Мөн уг асуудалтай холбоотойгоор иргэд, олон нийтээс санал асуулга авах юм.