Бөхийн өргөөнд энэ сард болох чөлөөт болон үндэсний бөхийн барилдаан

Монгол Улсын гавьяат тамирчин, 1993 оны дэлхийн шилдэг техниктэй бөхийн шагналт Ц.Цогтбаярын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн 11 дүгээр сарын 11, 12-нд болно.

Түүнчлэн Нийтийн Монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан 11 дүгээр сарын 12-нд 15.00 цагаас /бөхийн тоо хязгааргүй/,

Аймаг, цэргийн начин цолтнуудын үндэсний бөхийн барилдаан 11 дүгээр сарын 13-нд 12.00 цагаас /бөхийн тоо хязгааргүй/,

Монгол Улсын харцага Ж.Борын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан 11 дүгээр сарын 19-нд 12:00 цагаас,

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархалын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан 11 дүгээр сарын 24-нд 12.00 цагаас,

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан 11 дүгээр сарын 26-нд 12.00 цагаас,

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан 11 дүгээр сарын 27-нд 12:00 цагаас /бөхийн тоо хязгааргүй/ Монгол бөхийн өргөөнд тус тус болно.