Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн нээлттэй сонсгол зохион байгуулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх сонсголыг энэ сарын 28-нд зохион байгуулахаар боллоо. 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид Нэргүйн Батчимэгийг, Улсын дээд шүүхийн шүүгчид Бадамдоогийн Ганболдыг, Улсын дээд шүүхийн шүүгчид Мөнхөөгийн Пүрэвсүрэнг тус тус нэр дэвшүүлэн УИХ-д ирүүлсэн. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид:

-Нэргүйн Батчимэг 

-Бадамдоогийн Ганболд

-Мөнхөөгийн Пүрэвсүрэн

Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон khulan@parliament.mn хаягаар ирүүлэх боломжтой. Тус сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудсыг бөглөж, энэ сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө khulan@parliament.mn имэйл хаягаар ирүүлэх аж.