“Эрдэнэс Тавантолгой” ХК нь хүний эрхийг хүндэтгэн ажиллах хүсэл эрмэлзэлтэй, хүний эрхийн мэдрэмжтэй, мэдлэг, мэдээлэлтэй ажилтан, ажил олгогчийг бий болгох, хөдөлмөрийн харилцааг сайжруулах, ажилтны зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Европын холбооны санхүүжилттэй, Шведын Байгаль хамгаалал сангийн Байгаль орчны засаглалын дэмжлэгтэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба хүний эрх” төслийн хүрээнд “Хүний эрхийн магадлан шинжилгээ”-г “Эрдэс Баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-тай хамтран анх удаа хийж, үүний дагуу сайжруулалтын төлөвлөгөө гарган тодорхой үр дүн гарган ажиллаа.
Хүний эрхийн магадлан шинжилгээний зөвлөмжийн дагуу сайжруулалтын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн тайлангаа төслийн хаалтын уулзалтад танилцууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэхүү тайлангаа олон нийтэд ил тод болгож байгууллагын цахим хуудсанд байршуулах, сайн туршлагаа хуваалцаж, гэрээт болон ханган нийлүүлэгчдээ уриалж манлайлж ажиллана гэдгээ илэрхийлээ.