АНЭУ-ын Дубай хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 2-8-нд болж байгаа бөгөөд манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна.
Тус тэмцээний залуучуудын ангилалд /эмэгтэй/ 63 кг жинд Б.Батхишиг шахалтын төрөлд цээжнээс 75 кг-ыг шахаж алтан медаль хүртлээ. Б.Батхишигийн хувьд саяхан ДАШТ-ээс хүрэл, Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.
Мөн ахмадын М-1 ангиллын эрэгтэйчүүдийн 74 кг жинд А.Цэдэнсодном шахалтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол М-2 ангиллын 74 кг-д Х.Амарсанаа 2 алт, 2 мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртжээ.