"Амгалан" ДЦС-д гарсан гэмтлийг засаж байна
Нийслэлийн "Амгалан" ДЦС-ын 3 дугаар зууханд гэмтэл гарсны улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25,26,36,43-р хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасраад байна.
Мэргэжлийн инженерийн баг 20.00 цаг гэхэд зуухыг хэвийн ажиллуулахаар гэмтлийг засаж байгаа бөгөөд хороодын халуун ус, дулааныг үдэш хүртэл хязгаарлахыг орон сууцны компани мэдээлжээ.
“Амгалан” ДЦС-ын хүчин чадлыг өргөтгөх төсөл хэрэгжүүлж, 2023 оны оны 10 дугаар сард дуусгахаар төлөвлөөд байгаа. Ингэснээр 116 мгвт хэрэглээг нэмэх боломжтой. “Амгалан” ДЦС нь 2015 онд байгуулагдахдаа 117 ккал дулаан үйлдвэрлэж байсан бол өнөөдөр 7 дахин нэмэгдээд байна. Оргил ачааллын үед суурилагдсан хүчин чадлынхаа 90 хувь хүртэл ажиллаж, цагт 3800 тн ус халаан, нийт дулааны 11 хувийг хангадаг аж.