“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгоно

Стартегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын оруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглүүлэх, үр шимийг нь иргэдэд тэгш хүртээх зорилгоор олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг судалж, танилцуулах ажлын хэсгийг өнөөдөр байгууллаа.

Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахлах юм. Үндэсний баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангийн хууль эрх зүйн орчныг бий болгох хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг ард түмний мэдэлд бүрэн шилжүүлснээр Үндсэн хуулийн холбогдох зохицуулалт хэрэгжих ач холбогдолтой тул асуудлыг шуурхай судалж, шийдвэрлүүлэхээр тус ажлын хэсгийг байгуулсан аж. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэлийнхэнд хандаж хэлэхдээ уг ажлын хэсгийг өнөө өглөө байгуулсан ба анхны хуралдаанаа хараахан хийгээгүй байна. Маргаашийн мэдээллийн цагаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө гэв.