УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар товчхон мэдээлэл өглөө. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ оффтэйк гэрээ байгуулж нууцад авсан эсэх асуудлаар дараах тайлбарыг өглөө.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Гишүүд санаачлаад нээлттэй сонсголоор аль ч асуудлыг хэлэлцэж болно.
Өчигдөр ҮАБЗ-ийн ажлын албанаас мэдээлэл ирүүлсэн. Ямар ч оффтэйк гэрээг ҮАБЗ хэлэлцэж, нууцад авах шийдвэр гаргаагүй гэдэг шинжээчийн дүгнэлт гаргасан талаар танилцуулсан. Оффтэйк гэрээг хэлэлцээгүй юм билээ. Танилцаагүй юм билээ. ҮАБЗ-ийн гишүүн нь өөрөө тэгж байна. Үе үеийн том үндэсний бүтээн байгуулалтыг өрнүүлэх, хөгжүүлэх бодлогын зөвлөмж гаргадаг болохоос хууль хэрэгжүүлэх, хууль биелүүлэх ажлыг ҮАБЗ хийдэггүй” гэлээ.