Чуулганаар нүүрсний асуудлаарх хяналтын сонсголын тайланг сонсоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10 цагаас Төрийн ордонд эхэлнэ.


Хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай, Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,  “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэх юм.

Мөн Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсох аж.