Мал тооллогын урьдчилсан дүн гарч, оны эцэст улсын хэмжээнд 71.1 сая толгой мал тоологдлоо. Энэ нь хамгийн өндөр үзүүлэлт болж буйг ҮСХ-ноос мэдээллээ. Өмнө нь 2019 онд 70.9 сая толгой мал тоологдсон нь хамгийн дээд үзүүлэлт болж байжээ. 2022 оны жилийн эцэст, нийт мал сүрэгт:
- Адуу 4.8 сая, 6.8 хувь,
- Үхэр 5.5 сая, 7.7 хувь,
- Тэмээ 470.4 мянга, 0.7 хувь,
- Хонь 32.7 сая, 46 хувь,
- Ямаа 27.6 сая, 38.8 хувийг эзэлж байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 аймаг:
- Хөвсгөл аймаг 6.3 сая толгой мал
- Архангай аймаг 5.9 сая толгой мал
- Төв аймаг 5.11 сая толгой мал
- Хэнтий аймаг 5.1 сая толгой мал
- Сүхбаатар аймаг 4.6 сая толгой мал тоолуулжээ.
Сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харвал:
- 2013 онд 45.1 сая
- 2014 онд 51.9 сая
- 2015 онд 55.9 сая
- 2016 онд 61.5 сая
- 2017 онд 66.2 сая
- 2018 онд 66.4 сая
- 2019 онд 70.9 сая
- 2020 онд 67 сая
- 2021 онд 67.3 сая толгой мал тоологдож байв.