УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргаар Л.Мөнхбаатарыг сонголоо.
Л.Мөнхбаатар нь 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2022 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын албыг хашиж байв.
Намтар
Төгссөн сургууль, мэргэжил
- 1995 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль
- 1999 онд Монгол Улсын их сургууль Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр
- 2008 онд Отгонтэнгэр их сургууль, хууль зүйн ухааны магистр
- 2012 оноос Монгол улсын их сургуулийн Төгсөлтийн дараахь сургууль, Хууль зүйн ухааны докторант
Ажилласан байдал
- 1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
- 2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
- 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга
- 2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч
- 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, улсын ерөнхий бүртгэгч
- 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- 2013 онд Монгол Ардын Намын даргын зөвлөх
- 2014-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Ташрамд дурдахад, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Т.Аюурсайхан өнгөрсөн оны 11 дүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон юм.