Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 21 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний шатахууны нөөцтэй байна. Үүнээс:
- А-80 автобензин 37 хоногийн,
- Аи-92 автобензин 29 хоногийн,
- Аи-95 автобензин 31 хоног,
- Дизелийн түлш 21 хоногийн нөөцтэй байгааг УУХҮЯ-наас мэдээллээ.
Улсын хэмжээнд нийт 106,611 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 6,109 тонн, АИ-92 автобензин 39,125 тонн, АИ-95 автобензин 4,164 тонн, Дизель түлш 53,254 тонны үлдэгдэлтэй байна.
Оны эхний 10 хоногт нийт 38.6 мян.тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнээс:
- А-80 автобензин 0.05 мян.тонн,
- АИ-92 автобензин 6.4 мян.тонн,
- АИ-95/98 автобензин 0.6 мян.тонн,
- Дизель түлш 27.5 мян.тонн,
- ТС-1 /онгоцны түлш/ 0.9 мян.тонн,
- Жет А-1 түлш 0.0 мян.тонн,
- бусад бүтээгдэхүүн 3.0 мян.тонн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.