Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр хүүхдийн мөнгө олгох хүрээнд явагдаж буй ажлын явцын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Мэдээллийн давхардал, зөрүүг арилгах тал дээр идэвхтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, 1.095.352 хүүхдийн мөнгө дансанд нь орно. Энэ нь нийт олгох ёстой хүүхдийн 87 хувь нь гэсэн үг. Үлдэж буй 43.820 хүүхдийн мэдээллийн давхардлыг арилгах шаардлагатай. Иймд эцэг эхчүүд өөрсдөө энэ тал дээр санаачилга гаргах шаардлагатай. Гэхдээ ХНХЯ-ны Статистикийн газраас аль болох иргэддээ хүндрэл учруулахгүйгээр буюу биечлэн очилгүйгээр мэдээллийг цэгцлэхээр ажиллаж буй. Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газар лавлах сайт ажиллуулж байна. Тэд мөн онлайн байдлаар мэдээллийн зөрүүг арилгаж ажиллаж байгаа юм” гэв.