Улсын хэмжээнд малчид 1.1 сая тонн өвс, 15 мянган тонн сүрэл 88 мянган тонн ногоон тэжээл, 32.4 мянган тонн үйлдвэрийн, 47.9 мянган тонн гар тэжээл, 13.1 мянган тонн дарш, 92.2 мянган тонн хужир, шүү бэлтгэсэн. Одоогоор малчдын бэлтгэсэн өвс, тэжээлийн 60 хувийг зарцуулаад байна.
Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц өнгөрсөн оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 21.3 мянган тн өвс, 8.4 мянган тн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 27.3 мянган тн өвс, 10.8 мянган тн тэжээлийг нэмж татан авч, өвсний 70, тэжээлийн 64 хувийг зарцуулжээ. Одоогоор 8.1 мянган тн өвс, 4 мянган тн тэжээлийн нөөцтэй байгааг ХХААХҮЯ мэдээлэв.
Он гарснаас хойш 233,213 толгой нас гүйцсэн малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх 7 хоногийнхоос 92,603-аар нэмэгджээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.3 хувийг эзэлж байв. Хамгийн их мал хорогдсон аймаг Архангай /33426/, Сүхбаатар /24809/, Завхан /23769/, Увс /21023/, Ховд /16229/ аж.