Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд “Тавантолгой” ХК уурхайгаас олборлосон нүүрсийг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1, 197.2 дахь хэсэгт заасны дагуу худалдан авагч аж ахуй нэгжүүдэд үнэ хаялцуулах нээлттэй дуудлага худалдааг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр анх удаа зохион байгуулж 100.000 тн нүүрсийг 173.3 ам.доллараар борлуулжээ.
Өмнөх жилүүдэд уурхайн ам нөхцөлөөр 1 тонн нүүрсний үнэ 100 хүртэл ам.доллароор худалдаалж байсан бол энэхүү дуудлага худалдаагаар 1 тонн нүүрсийг БНХАУ-ын Ганц мод боомтын хил нөхцөлөөр 173.3 ам.доллар хүргэж дуудлага худалдаа амжилттай болсон байна.