Музейнүүд таван өдрийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Соёлын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдөр”-ийг энэ сарын 1-5-нд зохион байгуулж, төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана.

Мөн дээрх өдрүүдэд улс даяар бүх музей энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Энэ хугацаанд музей нь харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн чиг үүргийг түлхүү хэрэгжүүлэх бөгөөд хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Соёлын яамны харьяа Улаанбаатар хот дахь музейн жагсаалт:

 Музей ХаягЦагийн хуваарьУтас
1.Монголын үндэсний музейТөрийн ордны баруун талдӨдөр бүр 09:00-18:0070110913
2.Чингис хаан үндэсний музейТөрийн ордны баруун хойноДаваа-Ням гарагт 09:00-17:00Үзвэрийн сүүлийн цаг 16:3070212222 70217777
3.Дүрслэх урлагийн музейБарилгачдын талбайн зүүн талдӨдөр бүр 09:30-16:30326060
4.Байгалийн түүхийн музейЯлалтын талбайн чанх хойноМягмар-Ням гарагт 09:00-18:0070000171
5.Богд хааны ордон музейХан-Уул дүүрэг, Оргил рашаан сувиллын уулзварМягмар, лхагва гарагаас бусад өдрүүдэд 10:00-17:00Үзвэрийн сүүлийн цаг 16:15343071
6.Театрын музейСоёлын төв өргөөний хоёрдугаар давхарт /хойд талын хаалга/Өдөр бүр 09:30-17:00311320
7.Чойжин ламын сүм музейСүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэндэнгийн гудамж10:00-16:30324788