Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Монгол Улсын Засгийн газар, Австрийн "Юникредит банк" ХК хоорондын экспортын зээлийн гэрээ /Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль болон эмнэлгүүдийн тоног төхөөрөмж шинэчлэх/-ний төсөл, Зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай, Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг батлах тухай, Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг батлах тухай, Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай зэрэг асуудал хэлэлцэхээр товлосон аж.
Нийт 12 асуудал өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэнэ.