FIBA 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд Сингапур улсад болно.
Зургаа дахь удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өнөөдөр Сингапурыг зорилоо.
Манай эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар, эмэгтэй багт Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, О.Хулан, М.Цэрэнлхам нар гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцоно.
Азийн аваргад манай эрэгтэй баг 2017 онд түрүүлж, 2018, 2019 онд мөнгө, эмэгтэй баг 2013 онд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.