УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан өнөөдөр болно.
Монгол Ардын намын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд, Ардчилсан намын бүлэг “Их Эзэн Чингис хаан”-ы танхимд тус тус 10 цагаас хуралдах юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулж, УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдийг тойргийнхоо иргэд сонгогчдод уг төсөлтэй холбоотой тодорхой мэдээлэл өгөх үүрэг чиглэл өгсөн. Иймд өнгөрсөн долоо хоногт намын бүлгүүд хуралдаагүй юм.
Мөн намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг ч өчигдөр өнжиж, өнөөдөр хуралдаанаа хийхээр болсон байна.