Төрийн нийтлэг үйлчилгээнийхэнтэй уулзаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагийн өглөөний ээлжит уулзалтаа төрийн нийтлэг үйлчилгээний салбарынхантай хийж байна. Энэ нь өглөөний 14 дэх уулзалт юм. Улсын хэмжээнд төрийн нийтлэг үйлчилгээний салбарт 52.7 мянган хүн ажиллаж байна.

Нэмж мэдээлэхэд, төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын цалин энэ оны 7 дугаар сарын 1-нээс 26-31 хувиар нэмэгдэх юм.