Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэлж байна

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар өнөөдөр эхэлж байна. Түүхийн хичээлээр эхэлж буй ЭЕШ энэ сарын 18-нийг хүртэл үргэлжилнэ.

Нийслэлийн хэмжээнд шалгалтын 24 байранд 15 783 сурагч шалгалт өгөх юм.

Монгол Улсын хэмжээнд энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдөөс 34 117 нь ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Тэдний 54 хувь буюу 18 334 нь орон нутагт, 46 хувь буюу 15 783 нь Улаанбаатар хотод ерөнхий боловсролын 12 дугаар ангийг суралцан төгссөн юм. Мөн өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн шалгуулагчид нэмэгдсэнээр 40 мянга орчим залуус ЭЕШ өгөх юм.

Шалгалтын хуваарь.

Зургаадугаар сарын 15-нд: 

  • 10.00 цагт Түүх
  • 14.00-15.20 цагт Англи хэл

Зургадугаар сарын 16-нд: 

  • 10.00-11.40 цагт хими
  • 13.00-14.20 цагт Газар зүй
  • 16.30-17.50 цагт Нийгэм судлал

Зургадугаар сарын 17-нд: 

  • 10.00-11.20 цагт Биологи
  • 14.00-15.40 цагт Математик

Зургадугаар сарын 18-нд: 

  • 10.00-11.40 цагт Физик
  • 13.00-14.20 цагт Орос хэл
  • 16.00-17.20 цагт Монгол хэл