Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хална гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2023 оны 6 дугаар сарын 21-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 21, 22-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө +5+10 градус, өдөртөө +22+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19+24 градус, өдөртөө +34+39 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +14+19 градус, өдөртөө +30+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10+15 градус, өдөртөө +26+31 градус дулаан байна. Энэ сарын 23-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.