Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт, шаардлагатай хөрөнгийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулав. НИТХ-ын 2022 оны 116 дугаар тогтоолоор нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Тодруулбал,
- Барилга байгууламжийн чиглэлээр 50 ажил буюу 851 нэгж талбарын 63.69 га
- Дэд төвүүдийн хүрээнд зургаан ажил буюу 3602 нэгж талбарын 236.8 га
- Инженерийн шугам сүлжээ, түүний барилга байгууламжийн 16 ажил буюу 138 нэгж талбарын 16.16 га
- Авто зам, замын байгууламжийн 74 ажил буюу 2409 нэгж талбарын 172.99 га газар чөлөөлөхөөр тусгасан.
Эдгээр ажлыг бүтээн байгуулалтын төсөв батлагдсан байдал, хэрэгцээ, шаардлага зэргээр эрэмбэлэн, газар чөлөөлөлтийг хийж байна. Гэхдээ газар чөлөөлөх нөхөн олговрын хөрөнгө 2023 онд батлагдаагүйгээс үүдэн газар чөлөөлөхөд хүндрэл учраад байгаа юм. Иймээс өмнөх оноос он дамжин үлдсэн мөнгийг зарцуулж байгаа бөгөөд нөхөн олговорт хөрөнгө шаардлагатай байна.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, бүтээн байгуулалтын ажлын төсөв, хөрөнгө оруулалт батлагдсан ажлуудын газар чөлөөлөх нөхөн олговорт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг судлахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.