18 байршилд усны урсацыг нэмэгдүүлэх сэтэлгээ хийлээ

Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн найман байршилд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан хор уршгийг арилгах бүхий л арга хэмжээг холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлж байна.

 Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны 170 дугаар цэцэрлэг орчим, 9 дүгээр хорооны зам дагуу, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Сэлбэ гол гэсэн байршилд далан хальсан. Мөн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо буюу Дамбадаржаа орчим, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо Сэлбэ голын зүүн тал, “Алтай” хотхоны орчмын нөхцөл байдлыг хяналтдаа авч, хальж байсныг зогсоон, хүчитгэх ажил үргэлжилж байна.

  Үерт автсан айл өрхүүдээс Чингэлтэй дүүрэгт 50, Сүхбаатар дүүрэгт 12 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн. Цаашид нүүлгэн шилжүүлэх шаардлагатай Чингэлтэй дүүрэгт 100 орчим, Сүхбаатар дүүрэгт 17, Сонгинохайрхан дүүрэгт 20  айл, өрх байна. Нийт 18 байршилд усны урсацыг нэмэгдүүлэх сэтгэлгээ хийснээр усны урсац нэмэгдэж байна.