Автомашингүй өдрөөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана

default

Улаанбаатар хотод есдүгээр сарын 23-ны бямба гаргийг автомашингүй өдөр болгон өнгөрүүлнэ.

Автомашингүй өдрөөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 7.00-18.00 цаг хүртэл хязгаарлана. Мөн энэ өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газраас Сүхбаатарын талбайд “Эрсдэлгүй, эрүүл орчныг хамтдаа” өдөрлөг зохион байгуулж, эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой юм.