Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байх тул малчид, тариаланчид, тээвэрчид та бүхэн онцын шаардлагагүй бол үзэгдэх орчин хязгаарлагдмал, шөнийн цагаар холын замд гарахгүй байхыг анхааруулж байна.

2023 оны 11-р сарын 06-ны 20 цагаас 11-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.