NUSEIR YASSIN-Д МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СОШИАЛ ТҮНШ БОЛОХ ХҮСЭЛТ ТАВИВ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “Nas Daily” Үүсгэн байгуулагч Nuseir Yassin-г хүлээн авч уулзлаа. Nuseir Yassin БОАЖЯ болон Соёлын яамтай хамтран олон Улсын контент бүтээгчдийн “Nas Summit-2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо 8 дугаар 19-ний өдөр зохион байгуулахаас гадна түүний баг Монгол орны тухай зургаан сэдвээр контент бүтээх зорилготой.