Монголын Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны бичиг, баримтыг гардуулав

БОАЖЯ “Аялал жуулчлалын тухай хууль”-аа шинэчлэн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлуулж, мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг богино хугацаанд, шат дараатай хийж байна.

Энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Аялал жуулчлалын салбарын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулах бүх нийтийн хурлыг энэ оны 7 дугаар сард зохион байгуулж, оролцогчдын олонхын саналаар “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-г байгуулж, холбооны Ерөнхийлөгчөөр Ц.Баатарсайхан ажиллахаар сонгогдсон.

Тус холбоо байгуулагдсанаар төрийн байгууллагын зарим чиг үүргийг гүйцэтгэх бөгөөд аялал жуулчлалын салбарын бодлого тодорхойлоход мэргэжил арга зүйгээр хангах, салбарын хөгжлийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах зэргээр төр, хувийн хэвшлийн уялдааг ханган ажиллах юм.

Уулзалтад БОАЖЯ-ны АЖБЗГ-ын дарга П.Баттөр, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, УЗ-ийн гишүүн Б.Золбадрал нар оролцлоо.