Наймдугаар сарын 26-н буюу маргаашаас эхлэн есдүгээр сарын 15-ныг хүртэл тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах гэж байгаа билээ.
Уг хязгаарлалтад жуулчин тээврийн үйлчилгээ хамаарахгүй бөгөөд дугаарын тэгш, сондгой хамааралгүй чөлөөтэй зорчих юм байна.
Дугаарын хязгаарлалт хамаарахгүй зорчих бусад тээврийн хэрэгслүүд:
- Авто зам засвар
- Хот тохижилт
- Шугам сүлжээ
- Зөөврийн ус хангамж
- Дипломат байгууллагын автомашин
- Зочид төлөөлөгчдийн цуваа
- Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл
- Стандартын шаардлага хангасан такси
- Сургууль цэцэрлэгийн хүүхдийн автобус
- Ажилчдын автобус
- Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл
- Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт үйлчлэхгүй.