УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна.
ХХААХҮЯ, ОБЕГ, УЦУОМСМХ-ийн холбогдох албан тушаалтнууд ажлын хэсэгт багтаж, энэ сарын 03-ныг хүртэл Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад ажиллах юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан бол өнөөдөр Өмнөговь аймагт ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.