НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролыг энэ лхагва гарагт буюу энэ сарын 20-нд 13:00 цагаас и-баримт аппликэйшн болон “Боловсрол” телевизээр орон даяар шууд дамжуулна. Уг сугалаанд 2023 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримт хамаарна.
Хэрвээ энэ хооронд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлээгүй бол системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас сануулж байна. Өнөөдрийн байдлаар и-баримтын системд 41.1 сая баримт бүртгэжээ.
Сугалааны урамшуулалд:
- 3 орон таарвал /30000-60000 төгрөг/
- 4 орон таарвал /40000-100000/
- 5 орон таарвал /60000-500000 төгрөг/
- 6 орон таарвал /100000- 5 сая төгрөг/
- 7 орон таарвал /500000- 10 сая/
- 8 орон таарвал 5-30 сая төгрөг авна.