Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 18-ны өдрийн байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна.
Үүнээс хамгийн их нь Увс аймгийн Малчин сумын нутгаар 38 см, Хяргас сумын нутгаар 34 см, Баруунтуруун, Завхан аймгийн Тэс, Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаар 30 см, Увс аймгийн Давст, Зүүнговь сумын нутгаар 27-28 см, Завхан аймгийн Баянтэс, Увс аймгийн Сагил сумын нутгаар 25-26 см, бусад нутгаар 23 см хүртэл цасан бүрхүүл тогтжээ.
Засгийн газрын тогтоолын дагуу үнэлгээ хийхэд 11 аймгийн 41 сум “цагаан зуд”-ын, 48 сум “цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байгаа аж.
Өнгөрсөн 7 хоногт Монгол орны нийт нутгаар цас орсноос 7 хоногийн нийлбэрээр хамгийн их нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутгаар 8.9 мм, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутгаар 6.0 мм, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Бат-Өлзий, Архангай аймгийн Булган, Цэцэрлэг, Дундговь аймгийн Дэлгэрхангай, Говь-Угтаал, Луус, Говьсүмбэр аймгийн нутаг, Дорноговь аймгийн Хатанбулаг, Хэнтий аймгийн Галшар сумын нутгаар 5.1-5.9 мм цас оржээ.