Элчин сайд нарыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина

Засгийн газрын хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид саналаа хүргүүлэхээр тогтлоо.

Үүнд;

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,
  • Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг,
  • Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина.

Товч мэдээ

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар  Болдын Уянгыг, Соёлын дэд сайдаар  Пүрэвсүрэнгийн Баттөрийг,  Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар Мөнхөөгийн Батбаярыг тус тус томиллоо.