Тухайлбал, шүдний эгнээний өөрчлөлт үүсэх боломжтой. Үүнд шүд орсгой болох, эрүү шаамий болох, тагнай гүн болох мөн уруулын гадна талын арьс салст хуурайшиж гэмтэх гэх мэт.
Урьдчилан сэргийлэх:
👉Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахих
👉Хооллох зөв дэглэм баримтлах
👉Байнгын шүдний эмчийн хяналтанд байх
👉 Чихрийн хэрэглээгээ бууруулж, шаардлагатай шим тэжээлийг тогтмол хэрэглэснээр шүд үйрэх, цагаасаа өмнө шүд унахаас сэргийлж чадна.
👉Жимс, ногоог хоол хүнсэндээ хэрэглэх нь амны хөндийн хавдраас сэргийлнэ.
👉Тамхи татахаа болих, архины хэрэглээгээ бууруулвал амны хөндийн хавдар, буйлны өвчин тусах, шүд унах эрсдэл буурна.
👉 Амны хөндийн эрүүл ахуйг хангах зэргээр зөв дадал хэвшил бий болгоорой.