Энэ сард улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн 10 барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах барилдааны хуваарийг олон нийтэд танилцуулжээ.

Энэ сард улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан давамгайлж байна. Тодруулбал, гуравдугаар сарыг дуустал нийт 10 удаагийн улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болж, бөх сонирхогчид уйдах завгүй байх нь ээ. 10 барилдааны гурав нь өнгөрсөн гурван өдөрт болж өндөрлөсөн. Тэгвэл энэ сарын 9-нд Дорноговь аймгийн Мандах сумын харьяат улсын начин А.Хатансайханы нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно. Барилдааны хуваарийг хүргэе.

Гуравдугаар сарын 09: Дорноговь аймгийн Мандах сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Мандах сумын харьяат, улсын начин А.Хатансайханы нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Гуравдугаар сарын 10: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын начин Л.Дашдаваагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Гуравдугаар сарын 14: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан /11:00 цагт/

Гуравдугаар сарын 15: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Б.Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан /11:00 цагт/

Гуравдугаар сарын 16: Үндэсний алтан цомын “Бүх оддын барилдаан”  /13:00 цагт/

Гуравдугаар сарын 17: Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл “Соёмбо” сонины 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Гуравдугаар сарын 19: Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан /13:00 цагт/

Гуравдугаар сарын 22: Төв аймгийн Батсүмбэр сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын начин Б.Пүрэвдоржийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан /11:00 цагт/

Гуравдугаар сарын 23:  Үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан” компанийн 20 жилийн ойд зориулсан “Бест цом”-ын төлөөх өндөр чансаатай, шилдэг 64 бөхийн энтертайнмент барилдаан /15:00 цагт/

Гуравдугаар сарын 24: Булган аймгийн Орхон сумын харьяат “Хөнхөр” хэмээх улсын заан М.Гомбодоржийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/ тус тус болно.