ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран судалгааны ажлын үр дүнд тулгуурлан “Мэдээллийн самбар”-ыг Туул голын эрэг дагуу үерлэх, иргэд осолдох эрсдэл бүхий 10 цэгт байршуулсан.
Тус сэрэмжлүүлэг самбараас усны ослын статистик мэдээлэл, байршил заах гурван үгт хаяг, цэг тус бүрийн усны гүний мэдээллийг монгол, англи хэлээр авах боломжтой. Мөн үерийн усны түвшин хэмжих багана, анхны тусламжийн хайрцагтай. Тиймээс иргэн та бүхэн Туул гол дагуу амарч, зугаалахдаа энэхүү самбар байршуулсан газрыг анхаарч, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.