Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг дохионы хэлтэйгээр зохион байгууллаа

Сонсголын бэрхшээлтэй  иргэдэд гамшигт осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг олгох зорилгоор ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас “Гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.


Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвийг түшиглэн зохион байгуулсан тус сургалтад “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв” ТББ-ын гишүүд хамрагдсан юм.

Гамшгийн онцгой нөхцөл байдал, өрхийн бэлэн байдал, “what3words” апплейкшныг  ашиглах нь, аюулгүй өрх, гал унтраах, газар хөдлөлтийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, утаат орчноос аврах ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж зэрэг  гамшгаас хамгаалах мэдлэг олгосон тус сургалтыг дохионы хэлтэйгээр зохион байгуулснаараа онцлог байлаа.