Хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

Төвийн нутгаар өнөөдөр, маргааш төв болон зүүн, нөгөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна.

Иймд ОБЕГ-аас цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах, гэрээсээ гарахдаа цахилгаан, хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг анхааруулав. Мөн мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагах, бэлэн байдлаа хангах, баталгаат гүүр, гармаар зорчих, автомашин, техникийн аюулгүй байдлыг хангах, гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.