Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын талаар туршлага солилцлоо

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд “Эцэг эхийн зөвлөл”-ийг байгуулж, алба хаагчдын хүүхэд хамгааллын чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран   "Хүүхэд хамгааллын бодлого, гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт" сэдэвт бүсчилсэн сургалтыг энэ сарын 17-18-ны өдрүүдэд Хойд бүсийн аймгуудын “Эцэг эхийн зөвлөл”-ийн гишүүн алба хаагчдыг хамруулан зохион байгууллаа.

“Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж байгаатай холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд сургалтын үеэр мэдээлэл өгсөн юм.

Мөн “Эцэг, эхийн зөвлөл”-ийн  ажиллах журам, хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын талаар харилцан туршлага солилцлоо.