Ослын үеийн тогтолцооны дагуу штабын дадлага хийж байна

Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа Өмнөд бүсийн офицер бүрэлдэхүүний команд штабын сургууль ослын үеийн удирдлагын тогтолцооны дагуу  штабын дадлагаар үргэлжилж байна.

Штабын дадлагаар үүссэн нөхцөл байдлыг үнэлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, хүч хэрэгслийн тооцоо гаргах, гамшгаас хамгаалах орон нутгийн алба мэргэжлийн ангитай харилцан ажиллагааг зохион байгуулах, удирдлагаар хангах арга хэмжээг төлөвлөх юм.

Мөн бүсийн зэргэлдээх аймгийн хүч хэрэгслийг татан оролцуулах, хуваарилах тооцоо гаргах, марш үйлдэх цувааны тооцоо гаргах, байр зүйн зураг хөтлөх, мэдээлэл солилцох, холбоо зохион байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here