Ёсзүйн дэд хороо Д.Гантулгын асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ дахь Ёсзүйн дэд хороо яг одоо Төрийн ордоны Г танхимд хаалттай горимоор хуралдаж байна. Өнөөдрийн хуралдааны сэдэв нь хүчингийн хэрэгт нэр холбогдоод буй УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Ёсзүйн дэд хороогоор энэ асуудлыг хэлэлцээд хэрвээ үндэслэлтэй гэж үзвэл түүний бүрэн эрхийг ч түдгэлзүүлж магадгүй нь ээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга нь өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр саунд найзтайгаа сууж байгаад гарч айлд хонохдоо өглөө нь тухайн айлын эзний дүү болох оюутан бүсгүйг хүчиндсэн гэх хэрэгт холбогдсон юм.

Тухайн үед хохирогч бүсгүйн эгч гэх бүсгүй хэвлэл мэдээлэлд хандаж, хүчингийн хэрэгт холбогдсон баримтыг нь устгуулсан, надтай тохиролцохоор Д.Гантулга гишүүн ирж уулзсан гэх мэтээр мэдээлэл өгч байлаа. Харин Д.Гантулга гишүүн үүнийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж, нэр дэвшигч Х.Баттулгын эхнэр, охины оффшор дансыг илчилсэн учраас намайг гүтгэлээ хэмээн мэдэгдэж байв. Тэгвэл Ёсзүйн дэд хороо энэ асуудлыг эцэслэх нь ээ.

Б.Эрхэс