Монголбанк/Төвбанк/-ны тухай хуулийн 271 дүгээр зүйлд заасны дагуу Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх тухай сонгон шалгаруулалтын зарыг толилуулж байна. Холбогдох хуульд заасан шаардлагыг хангах нэр дэвшигчид доор дурдсан мэдээлэл, танилцуулгаа Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны 03 дугаар тогтоолоор баталсан маягтын дагуу бүрдүүлж ирүүлнэ үү.
НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Банк, санхүү, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн;
- Монгол Улсын 30-аас дээш насны иргэн;
- Ял шийтгэлгүй;
- Банк, санхүү, эдийн засаг, хууль зүйн мэргэжлээр магистрын болон түүнээс дээш зэрэг, цолтой;
- Банк, санхүүгийн салбарт ашиг сонирхлын зөрчилгүй.
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшүүлэх тухай хүсэлтийн маягтыг холбогдох QR кодыг уншуулж, эсхүл энд дарж татан авна уу.
ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ БА БҮРТГЭХ
Нэр дэвших тухай хүсэлт, бүрдүүлсэн баримт бичгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17.30 цаг хүртэл Эдийн засгийн байнгын хороонд Төрийн ордны шуудангаар, цахимаар хүлээн авч байна.
Утас: 51-265150, 99175774, 95154730
Email: Uugantsetseg@parliament.mn, Shijirmunkh@parliament.mn
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба