Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс автобусаар зорчих үнэ 1000 төгрөг болно

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан.

Тодруулбал, иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суувал төлбөр төлөхгүй байх зохицуулалт үйлчилж байгаа. Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчихоор болж байгаа юм. Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол дахин 1000 төгрөг нэмж төлнө.

Түүнчлэн НИТХ-ын тогтоолын дагуу оюутнууд хөнгөлөлттэй зорчдог байсныг зогсоож, ахмадууд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих юм. Харин хүүхдүүд 200 төгрөгөөр зорчсон хэвээр байх аж.

Автобусаар зорчих үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш 11 жилийн дараа ийнхүү өөрчилж байгаа юм.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here