Д.Гантулга гишүүнээс тайлбар авах нь зүйтэй гэж үзжээ

УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж УИХ-ын гишүүн Д.Гантулгад хамаарах гомдлыг авч хэлэлцсэн байна.

Тэрбээр өнгөрөгч долдугаар сарын 6-нд Төрийн ордны хоёрдугаар давхарт сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ ямар нэг гэмт хэрэг өдүүлээгүй гэсэн тайлбар хийж байсан юм.

Гэвч хэсэг хуульчид түүнийг хувийн асуудлаараа Төрийн ордонд мэдээлэл хийсэн нь ёс зүйн алдаа болсон хэмээн үзсэн аж.

Гомдлын дагуу Ёс зүйн хороо хуралдаад Д.Гантулга гишүүнээс өөрөөс нь тайлбар авах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Энэ дагуу уг дэд хороо дахин хуралдаж гишүүний тайлбарыг сонссоны дараа Төрийн байгуулалтын байнгын хороонд дүгнэлтээ хүргүүлэх аж.