Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгоно

ОУВС-аас 2017 оны наймдугаар сард Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийсэн билээ.

Үнэлгээний дараа 2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 60 хувийг хамруулахаар тохиролцжээ. Тиймээс 2018 оны төсөвт 684 мянган хүүхдэд Хүүхдийн мөнгө олгох 164.2 тэрбум төгрөгийг тусгасан байна.