НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан хуваарийн дагуу 2017 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ.
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж эхэлсэн.
Мөн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ.
Энэ хуваарийн дагуу энэ сарын 15-наас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжиж, 08:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй болохыг анхааруулж байна.