Тагнуулын Ерөнхий Газрын даргаар Д.Гэрэл томилогдлоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна.

Тухайлбал, Тагнуулын Ерөнхий Газрын даргаар Д.Гэрэлийг томилж Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Д.Гэрэл нь 2012 онд тус газрын даргаар ажиллаж байсан аж.