Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы (2017.11.02) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав.
Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж шинэчлэх ажлыг хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ.
Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл хугацаанд одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, нөхөн сэргээх, үнэргүйжүүлэхэд зориулж 35.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд үүнд ирэх онд 10.0 тэрбум төгрөг зарцуулна.