Баянгол дүүргийн VII дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна онцгой байдлын үед ашиглагдах нисдэг тэрэгний зогсоолыг энэ жил хийсэн билээ. энэ зогсоолд өвчтөн тээвэрлэсэн нисдэг тэрэг өнөөдөр буулаа.
Ингэснээр ГССҮТ анх удаа яаралтай тусламж үйлчилгээнд нисдэг тэрэг ашиглаж эхэлж байна. Тус эмнэлгийн гадна талбайд нисдэг тэрэг буулгах зогсоол байгуулахыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд бүрэн дэмжсэн юм.
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайхан: “ГССҮТ-ийн яаралтай тусламжийн үйлчилгээ нэг шат ахилаа. Шаардлагатай үед цаг хугацаа алдахгүй түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх эхлэл нь тавигдаж байна. Манай эмнэлэгт ирж буй үйлчлүүлэгчдийн 30 хувь нь хөдөө орон нутгаас ирж байгаа. ГССҮТ-ийн эмч нар хөдөө орон нутаг руу алслагдсан дуудлага руу байнга явдаг 2016 онд 60-н удаа улсын дуудлагад явсан байна.
Жишээлбэл, холын аймгаас ирж буй өвчитөн Гэмтэлийн эмнэлэгт ирэхийн тулд тийз бичүүлэх, онгоцны буудлаас наашаагаа дахин тээврийн хэрэгслээр ирэх гэх мэт маш олон асуудал тулгардаг байсан. Харин одоо цаг хугацаа алдахгүй шууд манай эмнэлэгийн гадаа ирэх боломж бүрдэж байна. Нисдэг тэрэг байнгын бэлэн байдалд байна.” гэв.