ТЕГ-ын дарга асан Б.Хурц Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар нэлээд ноцтой мэдээлэл хийсэн билээ.
С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийнхныг Ц.Нямдорж тараадаг, түүний хуурай дүү н.Анхбаяр болон хүү Н.Анхбаяр нар нь мөнгө угаасан байх магадлалтай хэмээн мэдэгдсний дараа тэрбээр албан тушаалаасаа буусан.
Түүний ийн буусны дараа "Сайдаараа оролдсон Б.Хурц сайн явахгүй нь" хэмээн олон хүн ярьж байсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг Монгол Улсаас БНСУ-д суух бүрэн эрхт Элчин сайдаар томилуулах саналыг гаргасан нь олныг гайхширлыг багагүй төрүүлсэн.
Тэгвэл Засгийн газрын гаргасан тус саналыг Ерөнхийлөгч зөвшөөрчээ. Ерөнхийлөгч нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд УИХ-аар